Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн.
Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө босгож гүйцэтгэхээр төлөвлөөд буй. Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэснээр хямд өртөгтэй, урт хугацаатай байх боломжтой.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул өнөөдөр гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж, санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул “Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг барилгажуулах ажлыг төлөвлөөд буй. Энэ ажилтай холбогдуулан бид өнгөрсөн хавраас гадаадын хөрөнгө оруулагчидтай шат дараатай уулзалтыг зохион байгуулж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа төслийн байгаль, нийгэмд үзүүлэх ач холбогдолд анхаарал хандуулах болсон. Сэлбэ дэд төвийн хүрээнд гэр хорооллын 12 мянган өрх орон сууцанд хамрагдана. Тэр хэрээр яндангийн тоо цөөрч, агаар орчны бохирдол, хөрсний бохирдол буурах боломжтой. Зөвхөн төсөл хэрэгжих газарт байгаа айл өрхүүд бус төсөл хэрэгжих талбайн ойр орчмын суурьшлын бүсэд амьдарч буй айл өрхүүд ч уг төсөлд хамрагдах боломжтой. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь нийгэмд үзүүлэх ач холбогдол өндөр. Тиймээс хөрөнгө оруулагчид манай төслийг сонирхож, дэмжиж байна” гэв.

БНХАУ-ын “Инвестмент Банкны захирал Бэн Ван “Бид өнөөдөр нийслэлийн засаг даргын орлогчтой уулзаж, Улаанбаатар хотод хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил болоод хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр бид Сэлбэ дэд төвийн төсөлтэй танилцлаа.
Улаанбаатар хотод дэд төвүүдийг барьж байгуулснаар авто замын түгжрэл буурч, агаар орчны бохирдлыг бууруулах боломжтой учраас бид үүнийг ногоон төсөл гэж харж байна. Тиймээс бидний хувьд ногоон төсөлд хөрөнгө оруулалтыг хийхдээ таатай байх болно” гэв.


Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Бэн Ван: Дэд төвүүд барьж байгуулахыг ногоон төсөл гэж харж байна. Хөрөнгө оруулахдаа таатай байх болно |
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55