Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн хоёр дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас баржээ.
Тодруулбал, шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Иймд, иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
ЭХ СУРВАЛЖ: НОБГ
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд гал түймэрт өртөж амь насаа алджээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35