Улаанбаатар хотод бүртгэлтэй 752,483 тээврийн хэрэгсэл байгаагаас техникийн үзлэг оношилгоонд ороогүй 129,929 тээврийн хэрэгсэл байна. Мөн техникийн үзлэгт орж тэнцээгүй 31,171 тээврийн хэрэгсэл байгаа юм. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт ороогүй, тэнцээгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулдаггүй.
Технкийн хяналтад ороогүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд автотээврийн тухай хуулийн дагуу хүнийг хорин нэгж, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоос гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хүний тавин нэгж, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эрх зүйн зохицуулалттай.
Энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, орсон ч тэнцээгүй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч, гэмтэн замын хөдөлгөөнд саад учруулдаг. Өдөрт гурваас таван тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байх үедээ эвдэрч гэмтсэний улмаас замын хөдөлгөөнд саад учруулж буй зохиомол түгжрэл үүсгэж буй. Тиймээс бид үзлэг оношилгоонд ороогүй, тэнцээгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тал дээр үе шаттай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.
| Г.Отгонтамир: Татвар, төлбөр, үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй |
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55