БНСУ-ын “Ханганг Сүү” түлэгдэлт, гоо сайхны эмнэлгийн захирал, их эмч Song Woo Jin, Choi jae-goo болон сувилагч Yun Hyo Seon нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 23-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Салбар эмнэлгийн Нөхөн сэргээх мэс заслын тасагт ажиллаж, 2 хүүхдэд түлэгдэлтийн дараах сорви суллах, үйл ажиллагаа сэргээх мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.
Түүнчлэн тус эмнэлгийн захирал Song Woo Jin түлэгдэлтийн үеийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээний үед ашиглах Pelnac хиймэл арьс, түүний хэрэглээний талаарх сургалтыг эмч сувилагч нарт хийж, өөрийн арга туршлагаас хуваалцлаа. Уг үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ болон “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нарын баг бүрэлдэхүүн, “U Nine Change” олон улсын байгууллагатай хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд түлэгдэлтийн дараах сорвитой 120 хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгсөн бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд чухал шаардлагатай чийгшүүлэх тос бэлэглэсэн байна.
ГССҮТ-өөс “Ханганг Сүү” эмнэлэгтэй 2012 оноос эхлэн хамтран ажиллаж буй бөгөөд эмч, сувилагч нарыг мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх, сургалт зохион байгуулах зэргээр харилцан туршлага солилцохоос гадна түлэгдэлтийн дараах сорвитой хүүхдүүдийг тус эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлжээ.
Цаашид тус эмнэлэгт нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж чадавхжуулах, хамтарсан үзлэг, мэс засал эмчилгээ, сургалт хийх үйл ажиллагаагаа өргөжүүлж, түлэгдэлтийн тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт шинэ арга технологийг эх орондоо нутагшуулахаар зорьж буй юм.
| БНСУ-ын “Ханганг Сүү” эмнэлгийн эмч нар түлэгдэлтийн сорвитой хүүхдүүдэд үзлэг, мэс засал эмчилгээ хийлээ |
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55