Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байлдааны зориулалттай сум тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн редактор, ахлах дэслэгч Б.Уранцацрал "Энэ оны наймдугаар сарын 21-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гадна байлдааны зориулалттай их хэмжээний сумыг автомашинд тээвэрлэж явсан иргэн Б-г саатууллаа.
Тухайн иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд байлдааны зориулалттай, 7.62 мм-ийн голчтой, 1,500 ширхэг сум тээвэрлэж явжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэж мэдээллээ.
| "Сонгинохайрхан дүүрэгт байлдааны зориулалттай 1,500 ширхэг сум тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа" |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17