Нийслэлийн 188 байршилд 4,860 гарааш буулгахаас өнөөдрийн байдлаар 76 байршилд 1,224 гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ.
Гарааш буулгасан талбайд 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барих бөгөөд ажлын явц 90 хувьтай үргэлжилж байгаа аж.

Тухайлбал БЗД-ийн 35 дугаар хороонд 2,190 өрхийн 6,473 хүн амьдардаг. Тус хороонд хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбай байдаггүй. Иймээс бүрэн камержуулалтын системтэй, бие бялдар хөгжүүлэх хэрэгсэл бүхий олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулжээ.
Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай үргэлжилж байгааг УБЗАА-ны Туул, Сэлбэ, Дунд голын тохижилтын хэлтсийн мэргэжилтэн У.Санчир хэлж байв.

| Нийслэлийн 20 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлын явц 90%-тай байна |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35