Эрүүл Мэндийн Яамнаас улаанбурхан өвчний дэгдэлттэй талаар өнөөдөр мэдээллээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн найман тохиолдол шинээр бүртгэгдэж, дотоодын халдвар ихсэж байна.
Улаанбурхан өвчний өмнөх дөрвөн тохиолдолтой нийлээд нийт 12 тохиолдол бүртгэгдлээ.
ЭМЯ-наас улаанбурхан өвчнийг ялган оношлох сургалтуудыг аймаг, дүүрэг, сумын анхан шатны эмнэлгийн эмч, ажилтнуудад зохион байгууллаа. Анхан шатны эмнэлэгт вакцинжуулалт хийж байна.
Битүү орчинд байгаа хүн хоёр цагийн дотор улаанбурхан өвчний халдвар авах эрсдэлтэй.
Баян-Өлгий аймаг руу хоёр дахь ээлжийн зөвлөн туслах багийг явуулж, ажиллуулж байна. Тус аймагт голомтлон гарч байгаа тохиолдлуудыг илрүүлэх, тохиолдлуудыг вакцинд хамруулах ажил 86%-тай байна. Улаанбурхан өвчний товлолын вакцинаа хийлгээгүй 1,500 хүүхэд, жирэмсэн эхчүүд, 0-9 сартай хүүхдийн судалгааг гаргаж, 3,300 хүнийг энэ долоо хоногт вакцинжуулж дуусгана.
Баян-Өлгий аймаг болон баруун аймгуудын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд, аялал жуулчлалын бүс Цэнгэл суманд байрших Алтай Таванбогд руу явж байгаа жуулчид болон дотоодын аялагчдад зөвлөмж, зөвлөгөөг хүргэх, их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй холбогдуулан алслагдсан аймгуудаас Улаанбаатар хот руу ирж буй иргэдэд тандалтын шинжилгээ хийх, шинж тэмдгийн урьдчилсан илрүүлэлтийг хийж байна.
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, ахмад настан, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй иргэд, 0-9 сартай хүүхдүүдийг хамгийн эхэнд вакцинд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул вакцин хийлгэхийг иргэдэд уриалж байна. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгэсэн тохиолдолд хөнгөн тусах, урьдчилан сэргийлэх боломжтой.
2015, 2016 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлтээр 150 гаруй хүн нас барсан байдаг. Үүний гол эзлэх хувь нь дээрх төрлийн хүмүүс байсан юм" гэв.
Улаан бурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Агаар дуслын замаар буюу халдвартай хүн ханиаж найтаах төдийд маш амархан халдварлана. Уг өвчнөөр бага насны хүүхэд өвдсөн тохиолдолд хүндрэх, эндэх эрсдэл өндөр байдаг.
Халдварт өвчин дотроос халдварлах чадавхаараа хамгийн өндөрт ордог өвчний нэг бөгөөд халдварлалтын индекс нь 96-98% юм. Улаанбурханаар өвдсөн таван хүн тутмын нэг нь хүндрэх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй 10 хүн тутмын ес нь уг өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Ийм харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдаарай.

| Д.Очирбат: Сүүлийн 24 цагт Баян-Өлгий аймагт улаанбурхан өвчний найман тохиолдол шинээр бүртгэгдлээ |
2026-03-10 17:10:40
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12