Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгөх сургалт өнөөдөр (2024.08.22) эхэллээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран сургалтыг нээж хэлсэн үгэндээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа хараат бус, шударга ажиллахыг аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдэд анхааруулаад сонгуульд оролцогч, сонгогчдод ил тод, нээлттэй байхыг зөвлөв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, сонгогчдын саналын нууцлалыг хангахаар санал авах байр бэлтгэх зөвлөмж өгсөн юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн зохицуулалт, холбогдох хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ танилцууллаа. Тухайлбал, төрийн жинхэнэ албан хаагчийн байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажилласан байдлыг тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд тусгаж, үнэлж дүгнэхээр Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг мэдээлсэн.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх, үүрэг болон сум, дүүргийн сонгуулийн хороод хэсгийн хороодыг нэгдсэн удирдлагаар хангах, зохион байгуулах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын АҮТОГ Т.Гүенбаатар мэдээлэл өглөө.
Сонгуулийн хороодод төсвийн зарцуулалт болон баримт бүрдүүлэх, тайлан гаргах талаар Сонгуулийн ерөнхий хорооны Санхүүгийн хэлтсийн даргын АҮТОГ Ж.Оюунгэрэл арга зүйн зөвлөмж өгч, оролцогчдын асуултад хариулав.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан-www.e-election.mn цахим системийн хөгжүүлэлт, онцлог, ашиглалт болон системээр сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, бие даан нэр дэвшигчид дэмжигчдийн гарын үсэг цуглуулах талаар “Интерактив” ХХК-ийн Нэвтрүүлэлтийн албаны дарга Э.Ундрал мэдээлэл, зааварчилгаа хийв. Орон нутгийн Хурлын сонгуульд ажиллах төрийн албан хаагчид болон оролцогчдын бүртгэлийг сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан-www.e-election.mn системээр хийх бөгөөд цахим системийг бүртгэл, мэдээллийн чиглэлээр бүрэн ашиглах боломжтойг тэрбээр танилцуулсан юм.
Нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх эсэхийг шийдвэрлэх, үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх талаар Сонгуулийн ерөнхий хорооны Хуулийн газрын даргын АҮТОГ Т.Наранбат мэдээлэл өглөө.
Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдэд зориулсан сургалт энэ сарын 22, 23-ны өдөр үргэлжилнэ.

Эх сурвалж: isee.mn
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, сонгогчдын саналын нууцлалыг хангахаар санал авах байр бэлтгэх зөвлөмж өглөө |
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55