Хичээлийн шинэ жил эхэлж, замын хөдөлгөөний урсгал нэмэгдэн, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байгаа тул 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох саналыг Нийслэлийн удирдлага гаргасан. Би уншигчдаасаа энэ талаар асуухад дийлэнх нь Х.Нямбаатар даргын саналыг дэмжжээ.
Хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, суррон гэх мэтээс үүдэлтэй осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртсэн тул 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд сурронтой холбоотой 515 зам тээврийн осол бүртгэгджээ.
Тодруулбал,
Үүний 95 хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Суррон, унадаг дугуйтай холбоотой зам тээврийн ослын улмаас 121 хүн гэмтжээ. Зарим улсад сурроныг мотоциклтой адилтган үнэмлэхжүүлж, насны хязгаар заан, зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Нийслэлийн удирдлагууд сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган, “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, хамгаалалтын малгай бүхий хүн унах зохицуулалтыг хийх саналтай байна. Улаанбаатар залуучуудын хот болсонтой холбоотойгоор сурроныг тээврийн хэрэгсэл хэмээн авч үзвэл насанд хүрсэн хүн хуулийн дагуу замын хөдөлгөөнд оролцож, 18-аас доош насны хүүхдүүдэд тухайн тээврийн хэрэгслийн зориулалтын талбайг нийслэлээс тохижуулахаар тооцоо хийж байгаа юм.
НЭМГ-ын дарга П.Эрхэмбулган “ГССҮТ-ийн мэдээллээр залуус, өсвөр үеийнхний дунд сурроны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байна” гэжээ.
| Иргэд 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд орохыг хориглох саналыг дэмжжээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35