Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм.
Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян-Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ. Тодруулбал, нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд уг өвчнөөр өвчилсөн байна. Хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай бөгөөд ойрын хавьтлыг нь тусгаарлаж, шинжилгээ авчээ. Тус аймагт Казахстанаас улаан бурхан зөөвөрлөгдсөн байх магадлалтай гэнэ. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн тандалтын баг тус аймагт ажиллаж буй аж. Мөн Баян-Өлгийд улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтыг нэмэлтээр шуурхай зохион байгуулах, хам шинжийн тандалтыг идэвхжүүлэх, эмнэлгээр үйлчлүүлэгчдээс асуумж авах зэрэг ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийг амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, товлолын вакцинд хамрагдаагүй болон хоцорсон бага насны хүүхдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах, олны хөлийн газраар дагуулж явахгүй байх, гэр, орон байраа агааржуулахыг эмнэлгийн байгууллагаас зөвлөж буй. Хэрэв улаан гүвдрүүт тууралт нүүрнээс эхэлж бүх биеэр гарч, өндөр халуурах, нусгайрах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвд яаралтай хандах, 119 тусгай дугаарын утсанд хандаж, мэдээлэл, зөвлөгөө авахыг эмч нар санууллаа.
| Баян-Өлгий аймагт нэг айлын дөрвөн хүн улаан бурхан өвчнөөр өвчилжээ |
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55