Өвөрхангай аймагт үүсээд байгаа шонхор шувуу, араб иргэдтэй холбоотой нөхцөл байдлын талаар аймгийн холбогдох төрийн байгууллагуудаас мэдээлэл өгснийг тус аймгийн мэдээллийн UNN.mn сайт шууд дамжуулсныг хүргэж байна.
Энэ жил Тарагт суманд шонхрын нүүдэл таарч байгаа учир тус суманд 10 гэрээн дээр 22 идлэг шонхрын акт бичигдсэн байгаа аж. Өчигдрийн байдлаар 45 машин, 88 гадаад иргэн Өвөрхангай аймгийн Тарагт суманд зорчиж байна гэсэн дүн мэдээтэй байгаа юм байна.
Гэрээгээр Өвөрхангай аймгийн аль ч сумаас барих боломжтой ч энэ жил хамгийн их төвлөрөл нь Тарагт суманд байгаа аж.
Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн цагдаагийн газар, Тарагт сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумын орлогч дарга зэрэг шаардлагатай албаны хүмүүс сумдад ажиллаж хяналт шалгалтын ажлыг цаг тухай бүрд нь хийж байгаа. Гэвч иргэд олон нийтийн буруу ташаа мэдээллээс болоод гадаад иргэдийн биед халдах, мөнгийг нь дээрэмдэх, машиныг нь осолдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа нь харамсалтай байна гэдгийг тус аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газрын хэлэлцээр, гадаад хамтын ажиллагааны хүрээнд жил болгон тодорхой тооны идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулдаг.
Манай аймагт явж шууд бичлэг хийж байгаа хүмүүс иргэдийг зөв зүйлдээ уриалах хэрэгтэй байна.
Журам дээрээ төрийн холбогдох байгууллагууд идлэг шонхор шувууг барих талд төрийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлж, ямар нэгэн гэмт халдлагаас гадаадын иргэнийг хамгаалах гэсэн заалттай байдаг. Гэтэл манай улсын иргэд гаднын иргэдийн биед халдаж, орчуулагчийнх нь хамрыг хугалах, машинтай хөөж байгаад машиныг нь унагаах, явж байх үед нь дээрэмдэх зэрэг үйлдлийг маш олон удаа үзүүлж байгаа нь орон нутгийн иргэд өөрсдөө гэмт хэрэг, зөрчлийн хэрэгтэн болох эрсдэл үүсэж байна.
Мөн идлэг шонхор барих автотээврийн хэрэгслийн тоо нь гэрээлэгч тутмын 10 шонхор тутамд таваас илүүгүй байна. Гадаадын иргэний тоо гэрээлэгч тус бүрийн 10 шонхор тутамд наймаас илүүгүй байна. Нэг шонхор барихад өгөөш болгон ашиглах хөхөвтөр тагтаа болон монгол ногтруу шувууны тоо гурваас илүүгүй байна гэж заасан байдаг юм" гэв.
| "Ташаа мэдээллээс болж гадаад иргэдийн биед халдах, дээрэмдэх, машиныг нь осолдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл үүсэж байгаа" |
2026-03-10 17:10:40
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12