Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил явагдаж байна.
Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, 31 дүгээр сургуулийн 420 суудалтай өргөтгөлийн барилгын ажил бүрэн дуусаж ашиглагчид хүлээлгэн өгчээ.
Тус барилга нь үндсэн хоёр давхар барилгын дээр гуравдугаар давхарт өргөтгөл барьж, 17 хичээлийн анги танхим, хурлын өрөө, багш, сурагчдын ариун цэврийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай юм.
31 дүгээр сургууль нь 2,306 суралцагчтай хоёр ээлжээр хичээллэдэг бөгөөд 1,346 хүүхдийн ачаалал хэтрэлттэй үйл ажиллагаагаа явуулдаг байсан.
Тус өргөтгөл ашиглалтад орсноор хамран сурах тойргийн суралцагчдыг нэмж бүрэн хамруулах боломжтой болж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Дарцагт ноёд групп” ХХК гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.






Эх сурвалж: НХОГ - Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар
| 31 дүгээр сургуулийн 420 суудалтай өргөтгөл ашиглалтад ороход бэлэн болжээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35