Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “М”-г Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас шилжүүлэн авчирлаа.
Уг этгээд нь 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад 2023 онд гадаад улсад оргон зайлж, Тайландын Хаант Улсаар дамжин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод байх үед нь тус улсын Нийгмийг аюулаас хамгаалах яам болон Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд энэ оны 08 дугаар сарын 08-ны өдөр саатуулан баривчилсан. Дээрх этгээдийг Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг энэ оны 08 дугаар сарын 14-ий өдөр ХЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран зохион байгууллаа гэж ЦЕГ-аас мэдээллээ.
| Бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан этгээдийг БНХАУ-аас шилжүүлэн авчирчээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35