ОХУ-ын засгийн газар есдүгээр сарын 1-нээс эхлэн он дуустал түлш шатахуун гадаад зах зээлд экспортлохгүй гэдгээ зарлажээ.
Тэгвэл дээрх хориг Монгол Улсад үйлчлэх эсэхийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас тодрууллаа.
Тус яамны албаны эх сурвалж хэлэхдээ "ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад хоёр хоногийн өмнө ирж, яамныхантай уулзалт зохион байгуулсан.
Энэ үеэр бүтээгдэхүүний экспорттой холбоотой байр сууриа илэрхийлсэн байгаа" гэлээ.
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайдын зүгээс "Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт нь хамгийн тулгамдсан асуудал болсон.
Монгол Улсад нийлүүлж буй бүх бүтээгдэхүүн, тэр дундаа ирэх онд нийлүүлэх түлш, бензиний хэмжээг нарийн тодорхой болгоно.
Монгол Улсын хэрэгцээг хангах түлш үйлдвэрлэх боломжтой бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хангах, зөв зохистой, шат дараатай хийхээр төлөвлөж байгаа.
Нийлүүлэлтээ зогсолтгүй, тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллана" хэмээн мэдэгдэж байжээ.
| ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд "Монголд нийлүүлэх түлш шатахууныг зогсолтгүй хангахад анхаарна" гэжээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55