Хичээлийн шинэ жилийг угтан сурагч, оюутан, эцэг, эхчүүдэд ойрхон, хүртээмжтэй, харьцангуй хямд үнээр хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, шаардлагатай бусад хэрэгслийг худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилгоор хичээлийн үзэсгэлэн худалдааг энэ оны наймдугаар сарын 1-нээс 15 байршилд зохион байгуулж буй. Үүнтэй холбоотойгоор сурагчийн дүрэмт хувцас болон хичээлийн хэрэгсэл ямар үнэ ханштай байгааг сурвалжлахаар "Дүнжингарав" худалдааны төв, Сүхбаатар дүүргийн Голомт хотхоны гадна талбай болон Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу бидний хэлж заншсанаар фантамыг зорилоо. Бид эхлээд Дүнжингарав худалдааны төв орж сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ ханш сонирхов. Хаалгаар нь ороход хаалганы хажууханд дүрэмт хувцас, цэнхэр сорочкон цамц төрөл төрлөөрөө өлгөөтэй байх бөгөөд цааш тав алхаад л сурагчийн дүрэмт хувцасны лангуу цөөнгүй байлаа. Хүүхэддээ өмсгөж үзүүлэн худалдан авч байгаа хүн ч олон байв. "Бүгд урд хөршөөс ирсэн материал сайтай. Материалыг нь бариад үзээрэй. Өмсгөж үзэж болно шүү" гэж лангуу бүрийн араас сонсогдоно. Хичээлийн хэрэгслээс илүү дүрэмт хувцасны тасаг худалдан авагч ихтэй байлаа. Дүнжингарав худалдааны төвд худалдаалагдаж байгаа сурагчийн дүрэмт хувцас бүгд урд хөршөөс иржээ.
Үнийн хувьд хичээлийн цэнхэр цамц 27-30 мянган төгрөгийн үнэтэй. Бага ангийн эрэгтэй хүүхдийн хүрэм 60 мянга, өмд 35 мянга, цамц 27 мянга, зангиа 4000, нийтдээ 126 мянган төгрөг. Харин охидын сарафан 65 мянга, цамц 27 мянга, зангиа 4000, нийтдээ 96 мянган төгрөг. Дунд ангийн хөвгүүдийн хүрэм 75 мянга, өмд 45 мянга, цамц 30 мянга, зангиа 6000, нийтдээ 156 мянган төгрөг. Охидын хүрэм 75 мянга, юбка 40 мянга, цамц 30 мянга, зангиа 6000, нийт 151 мянган төгрөг.
Ахлах ангийн хөвгүүдийн хүрэм 90 мянга, өмд 50 мянга, цамц 32 мянга, зангиа 7000, нийтдээ 179 мянган төгрөг. Охидын хүрэм 90 мянга, юбка 45 мянга, цамц 32 мянга, зангиа 7000, нийтдээ 174 мянган төгрөгөөр борлуулагдаж байна.
Худалдаа эрхлэгч С.Оюунтуул “Манайх Хятад улсаас оруулж ирсэн дүрэмт хувцас худалдаалдаг. Монгол улсад үйлдвэрлэсэн дүрэмт хувцастай яг адилхан материалтай байдаг. Гэхдээ үнийн хувьд урд хөршөөс оруулж ирдэг дүрэмт хувцас Монгол үйлдвэрийн хувцаснаас илүү хямд учраас хүмүүс их авдаг. Үнийн хувьд бид нэмээгүй, өмнөх жилийн үнээрээ худалдаалж байгаа” гэсэн юм.
Цааш хичээлийн хэрэгсэл худалдаалж буй лангуунууд руу очлоо.
Аль улсын ямар үйлдвэр гэдгээс хамаараад 12 хуудастай дэвтэр 400-450, 24 хуудастай нь 600-900, 32 хуудастай нь 800-1000, 96 хуудастай нь 2000-3000 төгрөг, хичээлийн цүнх 25-250 мянган төгрөгөөр худалдаалагдаж байв.
Дүнжингарав худалдааны төвөөс гартал гадна талбайд "Өүлэн" брэндийн сурагчийн дүрэмт хувцасны өргөтгөсөн худалдаа болж байв. Ингээд тийш ороход бага ангиас дунд ангийн сурагчийн дүрэмт хувцаснууд тавиур дээрээ эгнүүлэн өрсөн байлаа. Мөн тэнд хичээлийн хэрэгсэл ч бүгд байв. Хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд ихэвчлэн дэвтэр, дэвтрийн хавтас худалдан авч байлаа. "Улаанбаатар принт" ХХК-ийн 12 хуудастай дэвтэр 420, 24 хуудастай нь 770, 36 хуудастай нь 970, 60 хуудастай нь 1620, 96 хуудастай нь 2580 төгрөгөөр худалдаалж байв.
Үргэлжлүүлэн бид фантам дээр болж буй үзэсгэлэн худалдааг зорилоо. "Отто", "Шилмэл загвар ХХК", "Торгон хийц ХХК", "Төмөр трейд ХХК" зэрэг монгол үйлдвэрийн дүрэмт хувцаснууд худалдаалагдаж байлаа.
Худалдаа эрхлэгч Т.Энхзул “Дүрэмт хувцас хийх гэж маш их хөдөлмөр шаарддаг. Материал, оёдол нэг бүрд анхаарч хийдэг. Хятад улсаас авчирдаг дүрэмт хувцастай харьцуулбал оёдол, материал нь илт өөр байдаг. Чанарын шаардлага хангасан химийн хорт бодисын агууламжгүй, эрүүл мэндэд хоргүй материалаар хийгддэг. Хувцасны үнээ нэмээгүй, өмнө жилийнхээ үнээр худалдаалж байна.
Хамгийн гол нь чанар шүү дээ. Тиймээс оёдлын хувьд ч бид бат бөх, чанартай хийхийг хичээдэг. Хүмүүс Монгол үйлдвэрийн дүрэмтийг үнэтэй гэдэг. Гэхдээ хямд үнээр эдэлгээ муутай хувцас дахин дахин авснаас нэг мөсөн хэдэн жил өмсөх чанартай хувцас авсан нь санхүүд ч гэсэн дээр санагддаг” гэсэн юм. Үнийн хувьд “Шилмэл загвар ХХК” болон “Торгон хийц ХХК”-ийн дүрэмт хувцас адилхан үнэтэй байлаа. Бусад монгол үйлдвэрийн хувцас нь 6000-8000 төгрөгөөр хямд байв. Адил үнэтэй байсан хоёр компанийн хувцасны үнийг харвал бага ангийн эмэгтэй сарафан 78 мянга, цамц 35 мянга, зангиа 6000, нийтдээ 119 мянган төгрөг. Харин эрэгтэй хүүхдийн хүрэм 78 мянга, өмд 49, цамц 35 мянга, зангиа 6000, нийтдээ 168 мянган төгрөг. Дунд ангийн эмэгтэй хүрэм 95 мянга, юбка 56 мянга, цамц 38 мянга, зангиа 9000, нийтдээ 198 мянган төгрөг. Эрэгтэй хүрэм 95 мянга, өмд 60 мянга, цамц 38 мянга, зангиа 9000, нийтдээ 202 мянган төгрөг. Ахлах ангийн эмэгтэй хүрэм 108 мянга, юбка 58 мянга, цамц 40 мянга, зангиа 9000, нийтдээ 215 мянган төгрөг.
Эрэгтэй хүрэм 120 мянга, өмд 65 мянга, цамц 40 мянга, зангиа 9000, нийтдээ 234 мянган төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Цүнх зарж буй худалдаа эрхлэгч үнэ нь өмнөх жилийнхээс нэмэгдээгүй, 25-250 мянган төгрөгөөр худалдаалж байгаа талаар хэлж байсан юм.
Хүүхдийн хичээлийн хэрэгсэл худалдан авч байгаа хүмүүсээс худалдан авалтынх талаар тодруулахад, Х.Гэрэлчимэг “Бага ангийн хоёр хүүхэддээ 287 мянган төгрөгөөр дүрэмт хувцас авлаа. Хүү мань одоо хоёрдугаар ангид орно. Охин маань нэгдүгээр ангид орно. Өмнө жил хүүдээ Хятад үйлдвэрийн дүрэмт хувцас авсан. Гэтэл угаахаар гялайгаад байсан учраас энэ жил Монгол үйлдвэрийн дүрэмт хувцас худалдан авч байна. Материалын хувьд Монголд үйлдвэрлэсэн хувцас нь дээр гэж бодоод энэ жил сургуульд орж байгаа охиндоо ч бас Шилмэл загварын хувцаснаас авчихлаа. Одоогоор зөвхөн дүрэмт хувцас авсан. Хичээлийн хэрэгслийг нь аваагүй байгаа. Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэлд нэг сая гаруй төгрөг зарцуулах байх” гэсэн юм. Ж.Сарангэрэл “Монгол үйлдвэрийн хувцасыг Монгол хүмүүс өөрсдөө оёдог учраас чанартай хийдэг. Хийц загвар, оёдол, материал нь чанартай санагддаг. Сая дөрвөн хүүхэддээ хүрэмнээс бусад хувцасыг авахад 500 мянган төгрөг боллоо.
Манайх дунд ангийн хоёр, бага ангийн хоёр хүүхэдтэй. Олон хүүхэдтэй айлд бол бүгдэд хичээлийн дүрэмтийг бүрэн авч өгнө гэвэл санхүүгийн хувьд хэцүү болж байгаа юм. Хүрэм нь үнэтэй болохоор гурван хүүдээ цамц өмд, охиндоо цамц, юбка авсан. Одоо хичээлийн хэрэгслийг нь авахаар ойролцоогоор хоёр сая төгрөг болох байх гэж бодож байна” гэсэн юм.
Ингээд цааш Голомт хотхоны гадна талбайд болж буй үзэсгэлэн рүү очлоо. “Сурагчийн дүрэмт хувцас худалдаа” гэсэн бичиг гадгаа хадсан нэг асар байв. Тус асарт зөвхөн “Шилмэл загвар ХХК”-ийн дүрэмт хувцас худалдаалагдаж байгаа аж. Дээр дурдсанчлан өмнө жилийнхээ үнээр худалдаалж байсан бөгөөд худалдан авагч цөөтэй байлаа.
Д.Оюунэрдэнэ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| "Сурагчийн дүрэмт хувцасны чанар үнэд өөрчлөлт ороогүй" |
2026-03-10 17:10:40
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 17:10:40
2026-03-10 16:47:10
Алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад зарим ангийг нэмнэ
2026-03-10 16:40:09
Улсын эмнэлгийн төлбөртэй өрөөний ₮22,4 саяыг тасгийн эрхлэгч нь өөртөө авчээ
2026-03-10 16:28:27
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12