Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг нийтдээ 158 га талбайд хийхээр төлөвлөж буй.
Одоогоор газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж буйг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэллээ. Тэрбээр өнөөдөр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийн хамт Сэлбэ дэд төвийн талбайд ажилласан юм.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул "Сэлбэ дэд төвийг 158 га талбайд байгуулахаар төлөвлөсөн. Газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байгаа нь энэ богино хугацаанд амжилттай үзүүлэлт. Одоогоор нүхэн жорлонгуудын газрыг ариутгах, хог цэвэрлэх гэх мэтчилэн бэлтгэл ажлууд хийж байна. Энэ нь сар орчмын хугацаанд үргэлжилнэ. Түүний дараа бүтээн байгуулалт буюу орон сууцны барилгын ажлууд эхэлнэ.
Цоо шинээр том бүтээн байгуулалтыг эхлүүлж байна. Үүнд стандартаа мөрдөж, дор хаяж 40 хувь нь ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн" хэмээв.
Нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр "Дэд төв байгуулснаар хотын төвийн төвлөрөл саарна. Хүний болон эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна гэсэн чиглэлийг барьж байгаа" хэмээв.
| Н.Мандуул: Нийт 158 га талбайг хамрах Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35