Олимпын мөнгөн медалийг эх орондоо авч ирсэн тамирчин Б.Баасанхүү “Сэтгэл зүйч, хоол зүйчтэйгээ цахимаар холбогдож мэдээлэл авч байсан” гэж хэлж шүгэл үлээсэн юм. Улмаар олон нийт Монголын Үндэсний Олимпын хороог шүүмжилсээр байна. Тэгвэл энэ асуудалтай холбоотой зохиолч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа ийн бичив.
Тэрбээр,“За одоо баримттай ярина аа. Тулга, Лхагвагэрэл нарын сэтгэлзүйч багшаар МУБИС-ийг спортын сэтгэлзүйгээр төгссөн У.Чулуунчимэг сүүлийн долоон жил ажиллажээ. 2018 оны Унгарт болсон ДАШТ-нээс эхлээд гэр бүлийнхээ санхүүгээс хугаслан, өөрөө зардал мөнгө, бүр зарим тохиолдолд мандатаа хүртэл худалдаж аваад хоёр тамирчнаа дагаад явдаг байсан аж. Лхагвагэрэл багадаа ээжийгээ алдсан болохоор ээжийн минь оронд ээж гэж сэтгэлзүйч багшийгаа хүндэлдэг, хөвгүүдтэй нь зэрэгцэн орж гарсаар ижилдсэн юм байна. Тулга сэтгэлзүйч багштайгаа бүх асуудлаа зөвлөдөг, багш аа, хоёулаа Парист л оччих юм шүү гэж зорьж байжээ. Чулуунчимэг 2018, 2019 оны ДАШТ, 2020 оноос хойших олимпийн эрх олгох тэмцээнүүд, бэлтгэл гээд бүх газарт яаж ийгээд хүрээд очдог багш нь юм. Сэтгэлийн долгионоо итгэж даатгасан багш, шавь хоёрын энэ холбоо долоон жилээр, 20 орчим тэмцээнээр хэмжигдэнэ. Парист Чулуунчимэг ч бас өөрийнхөө зардлаар очжээ. Ирэх, очихын зардал 4.0 сая төгрөг, Парисийн захдуу байрны 10 хоногийн түрээс 1000 евро гээд бүгдийг нөхрийн хамт шийдэж чаджээ. Гэвч түүнд мандат байсангүй. Тамирчид, дасгалжуулагчдын мандатыг зээлэн гурван удаа Шамп Де Махс ордон болон Тамирчдын байрласан хотхонд орж нөгөө хоёрынхоо халуун гарыг атгаж, хэн хэн нь хуримтлагдсан сэтгэлээ хуваалцжээ. Хамгийн сүүлийн, шийдвэрлэх тэмцээн дээр та заавал ирээрэй гэж Лхагвагэрэл, Тулга хоёр хүсч, сэтгэлзүйч багш нь ч уулзаад ганц халуун дулаан үг хэлчих юмсан гэж зүтгэв. Гэвч дахиад л мандат байхгүй. Тулга хүрэл медалийн төлөөх барилдааныхаа өглөө утасдаад
-Багш аа, гараарай, би унаандаа суучихлаа гэж дээ. Чулуунчимэг ч бас унаанд явж байв. Хоёр талаасаа тэгтлээ хичээж, тэгтлээ яарсан боловч Шамп Де Махс ордны гадаа дахиад л мандатгүй учраас орж чадахгүй холхиж, МҮОХ, Чөлөөт бөхийн холбоо, Биеийн тамир спортын улсын хорооноос очсон нэр, зүс мэдэх хүмүүс рүүгээ залгаад чимээ байхгүй. Аргаа бараад хэвлэл мэдээллийг төлөөлж очсон ганц хүн рүү ярихад азаар холбогдож чадсан боловч түүний мандат бэлтгэлийн хэсгээр зорчих эрхгүй байж таарав. Ингээд Тулга маань сэтгэлзүйч рүүгээ хэд дахин залгаад, яаж ч чадалгүй утсаа унтраан, бэлтгэлийн танхимд бие халаахаар орсон байгаа юм. Чулуунчимэг орчих санаатай хүн хүний гар дагуулж хараад, мандатны сураг гаргачих горьдлого тээн бөглөрч зогсоход Бадар-Ууганы эхнэр, Баттүшигийн дагуулууд тэр хаалгаар дээгүүр харан орж, гарцгааж, зэрэг зиндаа гээчийг зэвүүн муухай илэрхийлцгээж байж дээ. Эд нараас гуйвал өгөх болов уу, ойлгох болов уу...Чулуунчимэг ороод очих горьдлогоосоо зүүгдэн, телевизээр ч шавийнхаа барилдааныг үзэж чадахгүй, үүд сахисаар, тэмцээн дууссан хойно нэг эрэгтэй дасгалжуулагчийн мандатыг зүүгээд, туулайчлан орсон байна. За ийм л юм болж дээ, тамирчиддаа сэтгэлзүйч нь ямар их хэрэгтэйг мэддэг зарим дасгалжуулагч мандатаа зүүлгээд азаа үзээд зүтгүүлнэ, баригдвал хоёулаа хөөгдөх байсан ч өөр арга үгүй...дасгалжуулагч багш нар хүртэл мандатаа ээлжилж хэрэглэнэ. Тулга ааа, багш чинь хэлсэн ярьсандаа очсон шүү, Шамп Де Махс ордны гадаа өдрийн турш зогссон, тэр яг бусад тив, дэлхийн тэмцээний үеэр туулайчлаад, эрэгтэй зурагтай мандат хүзүүндээ өлгөчихөөд нүүрээ нууж гилбэлзээд, боломж олдвол мандат худалдаж авч зүтгүүлээд, ямар ч хамаагүй аргаар дэргэд чинь байж л байдагтайгаа адил хичээсэн шүү, гэвч болсонгүй. Парис хүртэл та нарын төлөө нисч чадсан багшид чинь давж хүч хүрэхгүй эрх мэдлийн босго байсан нь мандат юм байна аа. Эрх мэдэлтний эхнэрийн хүзүүнд 20 хоногийн турш санжиганаж, бүх хөнгөлөлт, бүх боломжийг бэлэглэдэг мандат гээч юм чиний ядарсан багшид байсангүй ээ. Зүрх сэтгэлд нь зүглээд очих өөр газар, өөр хаалга байгаагүй болохоор үүдэнд л өнжиж, өөрийгөө хэмлэж зогссон багшийгаа ойлгоорой. Зураг: Лхагвагэрэл, Тулга нарын сэтгэлзүйч багш У. Чулуунчимэг Шамп Де Махс ордны гадаа, тэр шар асар доогуур орчихвол цаана байгаа дугуй дээвэртэй ордонд шавьтайгаа уулзаж, хэрэгтэй байгаа үгсийг хэлж, тэсэрч гаргах гэснийг нь хуваалцах байв. Хэрэгтэй цагт хэлж чадсан ганц үг эргэлтийн тулах цэг болдог нь ийм л учиртай юм, шүүрээд алдсан медалуудын ард ийм л шударга бус байдал нуугдаж байжээ. Ялсан ч, ялагдсан ч тамирчдаа хайрлана, ялзарсан Баттүшиг, Бадар-Ууган нарын МҮОХ дахь мафи ажлаа өг!” гэж нийтэлжээ.
| Р.ЭМҮЖИН: Тулга аа, уучлаарай. Сэтгэлзүйч багш чинь тэмцээн дуустал үүд сахиж мандат хайсан шүү |
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
2026-01-14 12:08:36
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх чиглэл өглөө
2026-01-14 15:46:43
Замын-Үүд боомтын гаалийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулна
2026-01-14 15:38:39
Хүнсний гол нэрийн барааны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өглөө
2026-01-14 15:34:59
Цэргийн дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
2026-01-14 15:32:17
МУГЖ Б.Сарантуяа тасралтгүй 40 жил дуулсан ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
2026-01-14 14:14:04
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
2026-01-14 12:08:36
2026-01-14 11:26:47
Г.Золжаргал: Нийгмийг усанд оруулж, хувцсыг нь сольж болдог бол бушуу тэгэхсэн
2026-01-14 11:20:25
Он гарсаар мөс цөмөрч, дөрвөн машин живжээ
2026-01-14 11:13:54
Есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна
2026-01-14 10:25:02
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төвийн барилга ашиглалтад орлоо
2026-01-14 10:20:35
Дархан-Уул аймаг "Бурхантай толгой"-гоо хагас тэрбумаар тохижуулна
2026-01-14 10:15:30
2026-01-14 10:08:14
2026-01-14 09:52:24
2026-01-14 09:43:31
Mорь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2026-01-14 08:08:33
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07