Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны иргэдээс Гольф амралт, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь голын голдиролыг өөрчилснөөс үүдэн айлууд ихээр үерт автаж байна гэх мэдээллийн дагуу тухайн байршилд хяналт шалгалт хийж эхэлжээ.
Тухайлбал үргэлжлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин нэмэгдэж, эргээ давж хальсан, голын эрэг нурж түрэгдсэн. Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд орсон айл, өрхүүд усанд автаж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна.
Тус газарт үерт автсан дөрвөн айл өрхийг нүүлгэн шилжүүлж, Онцгой байдлын алба, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо болон тус хорооны нутагт Ус хангамжийн баруун шинэ эх үүсвэрийн төслийн үйл ажиллагааны хүрээнд барилга угсралтын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагууд хамтран шуурхай арга хэмжээ авч даланг бэхжүүлэн дайрга асгаж өндөрлөх ажлыг гүйцэтгээд байгаа аж.


Туул голын усны түвшин ихсэж, зарим нам эрэгтэй хэсгээрээ эргээ давж аюултай нөхцөл байдалд байгаа энэ үед гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх, үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барьж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.
Эх сурвалж: Байгаль Орчин, Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам
| Биокомбинат орчимд голын голдирол өөрчилснөөс үүдэн иргэд үерт автаж байна гэх гомдлын дагуу хяналт, шалгалт эхлүүлжээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55