Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна.
Энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон холбогдох албаныхантай уулзаж, тус сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ.



Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр "Бид долдугаар сарын 29-ний өдөр их засварын ажлыг эрчимжүүлэхээр сургуулийн байранд ажилласан. Түүнээс хойш гүйцэтгэл сайжирсан харагдаж байна.
Төлөвлөгөөний дагуу хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө их засварыг дуусгаж ашиглалтад оруулна" гэлээ.



“Гурван тахилагат оргил” ХХК-ийн Л.Чойжилсүрэн "Манай компани долдугаар сарын 8-нд гэрээт ажлаа хүлээн аваад төлөвлөгөөний дагуу шуурхай эхлүүлсэн.
Өчигдрийн байдлаар дотор заслын гүйцэтгэл 60 хувьтай үргэлжилж байна. Хугацаа бага учраас ажилчид уртасгасан байдлаар буюу 06:00-00:00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж буй.
Уг барилга нь 35 жилийн турш засвар хийгдээгүй учраас нураалтад их хэмжээний хугацаа орсон. Гэсэн хэдий ч бид төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэн өгөхөөр шахан ажиллаж байгаа" гэлээ.


Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн захирал С.Батмягмар "Сургуулийн барилга анх 1964 онд ашиглалтад орсон бол эрэгтэй, эмэгтэй дотуур байр 1989 онд ашиглалтад орж байсан.
Энэ хугацаанд засварын ажил огт хийгдээгүй. Дулаан алдагдал маш ихтэй, жилийн дөрвөн улиралд дээврээсээ бороо, цасны ус нэвчдэг хүнд хэцүү байдалтай байсан.
Сүүлийн зургаан жил шат шатны байгууллагад хандсан ч асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Харин хоёрдугаар сард Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өөрийн биеэр ирж нөхцөл байдалтай танилцан уг ажлыг эхлүүлэхэд нөлөө үзүүлсэнд баяртай байна.
Уг асуудалд одоогоор Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр зуун хувь хариуцаж ажлыг эрчимжүүлж байна. Бүх талаар дэмжин ажиллаж байгаа Нийслэлийн удирдлагуудад талархал илэрхийлье. Цаашдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллана" гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн их засварын ажлын явц 60 хувьтай үргэлжилж байна |
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
Дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллээс хамгаалах аянд Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар хамтран ажиллана
2026-03-10 16:11:44
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12