Иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр өөрийн эзэмшлийн газар, түүний ойр орчмын талбайд ургаж буй шарилж, лууль болон бусад хөл газрын ургамлын эхний тайралтыг 6 дугаар сарын сүүлээр 5-8 см, хоёр гурав дахь тайралтыг ургамлын өсөлтөөс хамааруулан 7, 8 дугаар сарын сүүлийн хагаст 8-10 см өндөртэй байхаар хадаж тайрахыг зөвлөж байна.
Шарилж, лууль зэрэг хөл газрын ургамлуудын үрлэх, үр боловсрох хугацаа харилцан адилгүй ба цэцэглэлтийн үе нь янз бүр байдаг. Жилдээ гурван удаагийн давтамжтай тайралт хийх нь үр дүнтэй аж. Тайралтыг тогтсон хугацаанд 2-3 жил дараалан хийснээр хөрсний чийгийг тогтмол хэмжээнд байлгах, хөрсний бичил организмын амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөрсний доройтлыг бууруулж, ургамлын дахин бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн хөл газрын ургамлын тоосны харшлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
"Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өөрийн эзэмшлийн газрын ногоон байгууламж түүний ойр орчмын талбайд ургаж буй шарилж, лууль болон бусад хөл газрын ургамалд тайралт хийж хөрсний доройтлыг бууруулж, ургамалжилт дахин бүрэлдэн тогтох нөхцөлийг бүрдүүлжээ.
| Шарилжийг 7, 8 дугаар сүүлийн хагаст 8-10 см өндөртэй байхаар хадаж тайрахыг зөвлөж байна |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35