Энэтхэгийн чөлөөт бөхийн тамирчин Винеш Погат олимпын наадмаас мөнгөн медалийн болзол хангасан ч жиндээ орж чадаагүй тул хасагдсан.
Өдгөө 29 настай В.Погат аваргын төлөө АНУ-ын бөх Сара Хильдебрандттай тунаж үлдсэн юм. Харамсалтай нь тэмцээний хоёр дахь өдрийн өглөө жингээ үзүүлэхэд 100 грамм хэтэрсэн тул медальгүй хоцорсон билээ.
Шөнөжин жингээ хасах оролдлого хийсэн ч амжилтад хүрээгүй. Бүр эцсийн аргаа хэрэглэж үсээ хусуулсан ч үр дүн өөрчлөгдөөгүй юм.
Энэтхэгийн бөхийн холбоо энэ шийдвэрийн дараа Олон Улсын Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандахаа мэдэгдсэн.
Тэгвэл В.Погат өөрийн Х платформ дахь хаягаараа дамжуулан их спортоо орхиж буйгаа зарлав. Энэ талаар Энэтхэг тамирчин "Чөлөөт бөхийн холбоо ялж, миний мөрөөдөл замхарлаа. Надад илүү эрч хүч үлдсэнгүй. 2001 оноос хойш энэ спортод зүтгэлээ. Намайг уучлаарай" гэж бичжээ.
Энэтхэгийн тамирчин хасагдсанаар Кубын Юснейлис Гусман алтан медалийн төлөө өрсөлдсөн. Энэ жинд АНУ-ын Сара Хильдебрандт түрүүлжээ.
| ПАРИС 2024: Винеш Погат зодог тайлж буйгаа мэдэгдэв |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55