Парисын олимпын чөлөөт бөхийн тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн 57 кг, эрэгтэйчүүдийн 57 кг болон 86 кг-ийн жинд сугалаа болжээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, "Хилчин" спорт хорооны тамирчин Б.Хонгорзул БНХАУ-ын Хон Кэшинтэй эхний даваанд таарчээ. Түүнийг ялбал Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий мөнгө (2017), гурван хүрэлтэй (2015, 2019, 2023) Нигерийн Одунайо Адекурое, Алжирын Чаймаа Аоусси хоёрын ялсантай нь хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат, "Хилчин" спорт хорооны тамирчин Б.Бат-Эрдэнэ эхний даваанд Азербайжаны Осман Нурмагомедовтой сугалаа таарав. Түүнийг ялбал олимпын хүрэл (2020), ДАШТ-ий хүрэл медальт (2023) Сан Мариногийн Майлс Амин, Украины Василий Михайлов нарын ялсантай нь өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд өчигдөр барилдсан Б.Хулан Японы Акари Фүжинамид ялагдсан. Түүнийг ялсан япон бүсгүй шигшээд шалгарсан тул манай тамирчин дагах эрхтэй болсон билээ. Дагах барилдаанд АНУ-ын Доминики Пэрришийг ялбал хүрлийн төлөө БНХАУ-ын Пан Цяньюйтай оноолт таарах юм.
Дагах барилдаан 17:00 цагаас эхлэх бол шигшээ барилдаанууд 00:15 цагаас үргэлжлэх юм.
| ПАРИС 2024: Өнөөдөр манай гурван тамирчин өрсөлдөнө |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17