Францын нийслэл Парис хотноо зуны олимпын наадам үргэлжилж байна. Одоогоор Монголын баг тамирчдаас хүндийн өргөлтийн гавьяат тамирчин М.Анхцэцэг нөгөөдөр буюу 10-нд өрсөлдөх хуваарьтай байна.
Гурав дахь олимпдоо оролцоно
Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд болзол хангасан. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин хүч үзэхээр байна. Тэрээр өнгөрсөн олимпоор “Дараагийн олимподоо заавал алтан медаль авч, та нарыгаа баярлуулна, уучлаарай” хэмээн Токиогийн олимпоос дөрөвдүгээр байр эзэлснийхээ дараа хэлж байв. Энэ удаагийнх түүний гурав дахь олимп билээ. М.Анхцэцэг 1997 онд Улаанбаатар хотод айлын ууган охин болж мэндэлжээ. 10 настайгаасаа хүндийг өргөлтөөр хичээллэж эхэлсэн байна. Үүнээс хоёр жилийн дараа Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь түүний урам зоригийг бадраажээ. Ийнхүү 14 настайдаа олон улсын хэмжээний мастер цол хүртсэн байдаг. М.Анхцэцэгт Казакстан, Узбекистан, БНСУ, АНУ-аас эх орныхоо нэрийн өмнөөс тэмцээнд оролцуулах таатай нөхцөл санал болгосон ч тэр хүлээж аваагүй юм. Түүний зорилго нь олимпын тэнгэрт Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэх ажээ.
Улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчилсэн
М.Анхцэцэг Монголын хүндийг өргөлтийн төдийгүй спортын түүхэнд олон олон “алтан үсгээр” бичигдсэн бахдам амжилтын эзэн юм. Тодруулбал, ДАШТ-ээс нэг алт, хошой мөнгө, хошой хүрэл медаль, Олимпын дөрөвдүгээр байрын шагнал, Оюутны болон залуучуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга, Азийн танхимын наадмын аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний 12 удаагийн аварга төдийгүй улсынхаа дээд амжилтыг 70 орчим удаа шинэчлэн тогтоосон байдаг. Тэрээр дэлхийн аварга болохдоо огцом өргөлтийн гурван оролдлогын дараа 109 кг-ын амжилтаар хоёрдугаар байрт орсон. Манай тамирчин сүүлийн оролдлогодоо 113 захиалаад бараагүй. Энэ төрөлд нутгийн эзэн Узбекистаны Tursunoy Jabborova 113 кг өргөж тэргүүлсэн юм. Түлхэлттэй өргөлтөөр манай тамирчин эхний оролдлогод 135 кг захиалсан бол Орос, Норвегийн тамирчид 135 кг захиалга өгсөн байлаа. М.Анхцэцэг өрсөлдөгчдийнхөө өргөлтийг хараад эхний захиалгаа 137 болгон нэмжээ. Эхний оролдлого бүтсэнгүй. Хэсэг амраад дахин өргөлөө. Хоёр дахь оролдлого амжилттай болж тэргүүлж эхэлсэн юм. Харин сүүлийн өргөлтөд 141 кг-ыг өргөснөөр нийлбэр дүн 250 болж, тэрээр анх удаа нийлбэр дүнгээр дэлхийн аварга болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Харин М.Анхцэцэг одоо Парисын олимпод өрсөлдөхөд бэлэн болжээ.
Анхцэцэгийн тухай сонирхолтой баримтууд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| “Алтан охин” М.Анхцэцэг олимпод өрсөлдөхөд бэлэн |
2026-03-10 14:12:21
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 11:33:35
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12