Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Номинреолтор" ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7,000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө.
Тодруулбал тус 69.944 м.кв газрыг "Номинреолтор" ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3,000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн эзэмшиж буй газрын 7,000 м.кв газарт 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих зураг төслийг 2022 онд гаргаж, санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гэвч газрын асуудлаар "Номинреолтор" ХХК-тай зөвшилцөлд хүрээгүйн улмаас сургуулийн барилгын ажил эхлээгүй хоёр жил гаруйн хугацаа өнгөрсөн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж байх үеэрээ "Уг хороо нь Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, улсын сургууль болон цэцэрлэг хүртээмжгүй хороодын нэг. Өмнө нь “Номин Холдинг” группийн ерөнхийлөгч Ш.Баярсайхантай уг асуудлаар гурван удаа уулзаж байсан. Уг асуудлыг эрчимжүүлэхээр өнөөдөр дахин уулзаж байна.
Хуулийн дагуу 640 хүүхдийн суудалтай сургууль барих газрыг дүйцүүлэн "Номинреолтор" ХХК-д нисэх орчимд газар эзэмшүүлнэ. Эхний ээлжид тус компани газар дүйцүүлэн хүсэлтээ өгнө. Улмаар тус компанид газрыг дүйцүүлэн эзэмшүүлсний дараа сургууль барих газрыг нийслэл авна” гэлээ.

"Номинреолтор" ХХК-ийн Барилга, үл хөдлөх хөрөнгийн бизнес хариуцсан захирал И.Галбуян хэлэхдээ “Энэ газарт анх хувийн сургуулийн төлөвлөлт орсон байсан. Х.Нямбаатар даргын тавьж буй саналыг бид нааштайгаар хүлээн авч байгаа бөгөөд яаралтай зөвшилцөж, ирэх долоо дүйцүүлэн эзэмших газрын хүсэлтээ өгье” гэв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль барина |
2026-03-10 14:12:21
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 11:33:35
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12