Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран 2018-2023 оны хооронд цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажилд шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Ийнхүү өдгөө уг технологийг нутагшуулан, өөрсдөө бие даан шугам сүлжээ доторлох ажлыг хийж гүйцэтгэж байна. Уг технологийг нэвтрүүлснээр зам ухаж, ус хязгаарлах шаардлагагүйгээр богино хугацаанд шугам хоолойн засвар шинэчлэлтийг хийх боломжтой. Мөн зардал болон нөхөн сэргээлтийн ажил бага шаарддаг зэрэг давуу талтай юм.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Бидний ажиллаж буй уг байршлын цэвэр усны шугам хоолойг 1950-аад онд хийсэн. Ийнхүү өнөөдөр шинэ технологиор доторлогооны ажлыг хийж байна. Нэг сувгаас нөгөө худаг хүртэл сүвэгчилж доторлогоо хийдэг уг технологийн ажиллах зарчим нь эхний ээлжид насжилт өндөртэй ган хоолойн шугамыг өндөр даралттай усаар угааж, дотор хананд тогтсон зэвийг бүрэн арилгаж, цэвэрлэдэг. Үүний дараа шугам хоолой дотор камер гүйлгэн дүрс оношилгоо хийж, шилэн даавуун доторлогоо хийдэг юм. Цаашид энэ төрлийн технологийг Улаанбаатар хотын насжилт өндөртэй шугам хоолойд нэвтрүүлнэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил төрөл, амьдралд нь саад учруулахгүй. Мөн олон жил болсон насжилт өндөртэй шугам хоолойноос зэвтэй ус гардаг асуудлыг бүрэн шийднэ. Энэ шугам хоолойд 100 жилийн баталгаа өгч буй” гэлээ.

Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын Шугамын ашиглалт, засварын албаны Төслийн инженер Б.Одбаяр “Шугам доторлогооны төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 150-400 мм-ийн голчтой 16.6 км шугам сүлжээг доторлож, шинэчлэн бүрэн ашиглалтад оруулсан байна. Хамгийн өндөр хүчин чадалдаа шугам хоолойг нэг шөнийн дотор буюу 12 цагийн дотор шинэчлэх чадвартай. Өөрөөр хэлбэл нэгдүгээр эгнээний зам доорх шугам сүлжээний шинэчлэлтийг түгжрэл үүсгэхгүйн үүднээс шөнө хийдэг. Энэ онд нийслэлийн зургаан байршилд 2.4 км цэвэр усны шугам хоолойг доторлон шинэчлэхээр төлөвлөөд байна” гэв.




| Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл цэвэр усны шугам хоолойг шинэчилж байна |
2026-03-10 14:12:21
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 11:33:35
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12