Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ авто зам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан байна.
Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллажээ.
“Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчмын авто зам болон явган хүний зам сүүлийн арван жилийн хугацаанд стандартын шаардлага хангаагүйн улмаас иргэдийн зорчих хэсэг өнөөдрийг хүртэл хязгаарлагдмал байсан юм.
Нийтийн эзэмшлийн талбайд буюу зорчих хэсгийг хааж зөвшөөрөлгүй барилга барин нэг эгнээ хоёр урсгалтай авто зам болгон, явган хүний замыг нарийсгасан үйлчилгээний төвүүдийн урд авто зогсоол хийсэн нөхцөл байдал үүссэн.
Иймд тус байршилд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулган иргэдийн ая тухтай зорчих стандартын авто зам, явган хүний зам хийхийг санал болгосон.



Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хэсэгчилсэн төлөвлөгөөгөөр уг байршилд зорчих хэсэг төлөвлөгдсөн. Хэсэг бүлэг иргэд өөрсдийн тав тухыг бодон нийтийн эрх ашгийг хөндөж болохгүй.
Зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг нурааж төр өөрийн өмчдөө эргүүлэн авч хоёр талдаа явган хүний стандартын замтай, хоёр эгнээ хоёр урсгалтай авто зам болгон тохижуулна. Энэ хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус энгийн иргэн ч зорчиход хүндрэлтэй байна. Иймээс холбогдох албаныхантай хамтран замын ажлыг эрчимжүүлнэ” хэмээсэн юм.





“NCD Group” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Хүрэлхүү "Дөрвөн эгнээ зам болгохыг дэмжиж байгаа. Өмнө нь дөрвөн эгнээ болгох гэж байсан ч хоёр талаасаа хавчигдаад бид өөрсдийн хөрөнгөөр хоёр эгнээ зам хийсэн.
Уг авто замыг нийслэлд хүлээлгэн өгье гэсэн боловч тухайн үед төсөв мөнгө боломжгүй, хүлээж авахгүй гэсэн тул өнөөдрийг хүртэл манай СӨХ өөрсдийн хөрөнгөөр арчилгааг хийгээд явж байна.
Барилга байгууламжуудаа үе шаттайгаар буулгаж зорчих хэсгийг чөлөөлнө гэдгээ илэрхийлье" хэмээв.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо "Ривер гарден" хотхон орчмын авто замыг дөрвөн эгнээ болгоно |
2026-03-10 14:12:21
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 11:33:35
2026-03-10 14:12:21
Тэд өөрсдийгөө цоо шинээр танилцуулж байна
2026-03-10 13:30:57
ЭМД төлсөн мэдээлэл системд баталгаажаагүй гэх дуудлага нэмэгдэж байна
2026-03-10 12:30:43
2026-03-10 12:23:00
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12