Холимог тулааны өсвөр үеийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо наймдугаар сарын 6-11-ний өдөр явагдана.
Дэлхийн 45 орны 850 гаруй өсвөрийн шилдэг холимог тулаанчдын дунд өрнөх энэхүү тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн нийт найман тамирчин өрсөлдөх юм. Хамгийн бага буюу 12-13 насны ангилалд “Ихэр Бээлий” болон “Кинг Панда” клубийн тамирчин А.Мөнгөнзул оролцох бол 14-15 насны ангилалд Б.Алтансүх (Десант Бамбар), Б.Бат-Ирээдүй (Чоно ММА) нар октагон дээр гарна. Харин 16-17 насны ангилалд Р.Баасанжаргал (Кинг Панда), Н.Батгэрэл (Шандас ММА), Ө.Лхагватогтох (Хийморь ММА), М.Өнөмөнх (Повер Ап ММА), О.Мандахнар (Монголын Жүдо Академи) гэсэн таван өсвөрийн холимог тулаанчид ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин тулалдана. Эдгээр тамирчид өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан холимог тулааны өсвөр үеийн УАШТ-д амжилттай оролцсоноор дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон билээ.
Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагчдаар холимог тулааны олон улсын зэрэглэлтэй шүүгч, дасгалжуулагч Ч.Бат-Амгалан, Монголын холимог тулааны холбооны дасгалжуулагч Г.Баярсайхан нар ажиллаж байгаа юм. Монголын холимог тулаанчдын Олон улсын тэмцээний салхийг өнгөрсөн долдугаар сард Э.Мөнгөншагай, Б.Алтанчимэг нар амжилттай хагалж Камбож Улсад явагдсан насанд хүрэгчдийн Ази тивийн аваргаас алт, хүрэл медалиуд хүртсэн билээ.
| Өсвөр үеийн холимог тулаанчдын дэлхийн аварга эхэллээ |
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35