Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна. Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликешнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн ebarimt аппликешний хялбар цэсэнд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтанд онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг аль болох очер дараалалгүй, түргэн нэвтрүүлэх” чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу ийнхүү Улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтанд ороод байна. Замын-Үүдийн цахим ТАЦ-ын хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг ба жин даацын хяналттай холбоотой очер дараалал, маргаантай асуудал маш их үүсдэг. Тэгвэл ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ТАЦ цахим болсон тул жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222-р тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна гэдгийг онцолж байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршурт зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900.0 мянгаас 9.0 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба хэрвээ төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авах юм байна. Иймд тээвэрчид, жолооч нар даац хэтрүүлэхгүй тээвэр хийж авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө цагт нь төлж хөгжил дэвшлийг дэмжин нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.
ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАН ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС
ХЭТЭРСЭН ЗАДРАХ БОЛОМЖГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС АВАХ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ
|
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ (хувиар) |
1 км тутамд оногдох төлбөрийн хэмжээ (төгрөг) |
|
2<10 (10 орно) |
1500 |
|
11<20 (20 орно) |
2500 |
|
21<30 (30 орно) |
5000 |
|
31<50 (50 орно) |
7500 |
|
51< дээш |
15000 |
|
Нам аралтай чиргүүл |
2500 |
|
Тусгай зөвшөөрөлгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, тогтоосон маршрут, чиглэл зөрчсөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ |
Үндсэн төлбөр дээр нэмж тооцох төлбөрийн хэмжээ (хувиар) |
|
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 2-10 хувь (10 орно) |
50 |
|
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 11-50 хувь (50 орно) |
100 |
|
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 51-ээс дээш хувь |
200 |
| Замын-Үүдээс даац хэтрүүлэн зөвшөөрөлгүй тээвэр хийвэл 9.0 хүртэл сая төгрөгийн торгуультай |
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
2026-01-14 12:08:36
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэх чиглэл өглөө
2026-01-14 15:46:43
Замын-Үүд боомтын гаалийн байцаагч нарыг сэлгэж ажиллуулна
2026-01-14 15:38:39
Хүнсний гол нэрийн барааны үнийг нэмэхгүй байх зөвлөмж өглөө
2026-01-14 15:34:59
Цэргийн дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг хэвээр үлдээлээ
2026-01-14 15:32:17
МУГЖ Б.Сарантуяа тасралтгүй 40 жил дуулсан ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
2026-01-14 14:14:04
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
2026-01-14 12:08:36
2026-01-14 11:26:47
Г.Золжаргал: Нийгмийг усанд оруулж, хувцсыг нь сольж болдог бол бушуу тэгэхсэн
2026-01-14 11:20:25
Он гарсаар мөс цөмөрч, дөрвөн машин живжээ
2026-01-14 11:13:54
Есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна
2026-01-14 10:25:02
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төвийн барилга ашиглалтад орлоо
2026-01-14 10:20:35
Дархан-Уул аймаг "Бурхантай толгой"-гоо хагас тэрбумаар тохижуулна
2026-01-14 10:15:30
2026-01-14 10:08:14
2026-01-14 09:52:24
2026-01-14 09:43:31
Mорь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2026-01-14 08:08:33
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07