Малаа хариулж явсан гурван иргэн аянгад цохиулж хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай явдал болсон байна.
Тодруулбал, Ховд аймаг, Мянгад сумын Баянбулаг багийн “Өндөр хөхийн-Уулын ар бэл” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 80 км/ долдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагийн орчим гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаарх мэдээллийн дагуу Мянгад сумын Эрүүл мэндийн төвийн эмч долдугаар сарын 30-ны өдрийн 11:30 цагт очиход Ц/17 настай, эрэгтэй/, Г/17 настай, эрэгтэй/ нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн Б/25 настай, эрэгтэй/ биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн байна. Тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа хариулж явсан гурван иргэн аянгад цохиулж хоёр нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгджээ |
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35