Засвартай байгаа авто замуудын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
Одоогийн байдлаар машин явах боломжгүй болж хаагдсан зам байхгүй байгаа аж. Үер усны улмаас гэмтсэн замуудын мэдээллийг ЗТХТ-өөс тогтмол мэдээлж байгаа юм.
1. А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам 257-258 км-т далан хөвөөг үечлэн засварлаж авто замын хөдөлгөөнийг нээсэн.
242 км-т үерт урссан далан хөвөөг үечлэн засварлаж байна.
Зам хариуцагч: “Поларис Рөүд Инженеринг “ ХХК


2. A0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 1-10 км-т авто замын зорчих хэсгийн хоёр талаар Хэрлэн гол үерлэж, их хэмжээний ус зорчих хэсэг дээгүүр давах хэмжээнд хүрсэн байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг ЗТХТ ТӨҮГ-аас анхаарууллаа.
Тус авто замын 5-6 км хооронд үерийн ус авто замын зорчих хэсэг дээгүүр давж урсахаас сэргийлж хамгаалах элс далан байрлуулж байгаа юм байна.
Зам хариуцагч: “Харгуй ТӨХК”

3. А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэл дээр гарсан 55 дахь км, 60-62км-т авто замын хөвөө, шуудууны угаагдсан хэсэгт механизмаар шороон дүүргэлт хийж, засварлаж байна.
Зам хариуцагч: “Дархан АЗЗА” ТӨХК


4. А0301 Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөөний ухагдсан хэсгүүдэд хайрга нэмж, замын хөвөө шуудууг сэргээн засварлаж байна.
Зам хариуцагч: “Эрдэнэсант АЗЗА" ТӨХК


5. A0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын хөвөөг засварлаж байна.
Зам хариуцагч: “Харгуй ТӨХК"


А0602 дугаартай Хархорин - Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км-т үерийн улмаас угаагдаж урссан хөвөө засварлах ажил хийгдэж байна.
Зам хариуцагч: ”АРХАНГАЙ - АЗЗА" ТӨХК


| Хөдөө орон нутагт засвартай байгаа авто замууд |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17