Увс аймгийн Малчин сумын Хар тэрмис гэдэг газар Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ.
Үүнийг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэж наймдугаар сарын 4-ний 17:55 цагт онцгой байдлын албанд мэдээлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй, 50 настай, эмэгтэй нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн 10 настай хүүг усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгчээ.
Гол мөрөн, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
| Хяргас нууранд усны мотоциклтой яваад осолдсон гурван иргэний амь насыг аварчээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55