Улсын начин Ө.Батзул нутгийнхаа ойн наадамд зодоглохоор зорчих замдаа осолдож, амь насаа алдсан харамсалтай явдал гарсан Тэгвэл Улсын начин Ө.Батзул агсныг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Түүнийг төрж, өссөн Эрдэнэт хот, өсч өндийсөн Энэрэл төв, спортын анхны гараагаа эхэлсэн Ирээдүй одод сургуулиас нь Хайртай дотны бүхэн нь тэнгэрийн орон луу үдэж өглөө.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Өлзийсайханы Батзул нь 2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа давж, Аймгийн харцага цол хүртэж, 2020, 2021 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Мөн Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртэж байсан билээ. Түүнчлэн 2008 оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд давхар чөлөөт бөхөөр хичээллэж Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, анд найз нөхөд, бөхийн спортын хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
| Улсын начин Ө.Батзул агсныг өнөөдөр эцсийн замд нь үдлээ |
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Монголбанк нь хагас тэрбум төгрөгөөр компьютер худалдан авна гэв
2026-08-20 16:26:45
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35