Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж буй.
Энэ хүрээнд 44 жилийн өмнө Хөвсгөл нуурын Дүбэрлэг уул, Хэрээний үүр орчимд живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ тус машины Хөвсгөл далайн гүнд живсэн харамсалтай түүхийг хүргэж байна.
1980 оны дөрөвдүгээр сард Ханх сумаас Мөрөн сум руу эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөсөн замаар үзүүлэхээр явсан эмнэлгийн ХӨ7678 дугаартай машин Хөвсгөл нуурт осолджээ. Тус машинд 8 зорчигч байсан бөгөөд 4 нь амь эрсэдсэн харамсалтай тохиолдол болж байжээ. Иймд тус нутгийн иргэд алс хол газар эрсдэлтэй замаар хүн ардынхаа төлөө зориг гарган ажиллаж ирсэн үе үеийн эмч эмнэлгийн ажилчдаараа үргэлж бахархдаг ажээ.
| 40 жилийн өмнө Хөвсгөл нуурт живсэн автомашин нь эмнэлгийн тэрэг бөгөөд зорчиж явсан эмч нар ослоор амь эрсэджээ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35