Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн 1.8 км үерийн хамгаалалтын барилга байгууламж барихаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 800 метр даланг бариад байна. Харин өнөөдөр үлдсэн 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Уг ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөж буй.

"Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан “Улаанбаатар хотод нийт 450 км орчим үерийн далан шаардлагатай гэсэн тооцоо судалгаа гарсан. Харин манай байгууллага 163 км үерийн хамгаалалтын барилга байгууламжийн эзэмшил, ашиглалтыг хариуцаж ажилладаг. Өнгөрсөн онуудад эл байршилд буюу Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар орчимд үер буудаг байсан. Иймээс манай байгууллагаас зураг төслийг нь боловсруулж, өнөөдөр угсралтын ажлыг эхлүүлээд байна" гэв.

Энэ онд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн засвар шинэчлэлтийн хүрээнд Энхтайваны гүүрэн доор далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно, "Сүнжин гранд” зочид буудал болон "Бөмбөгөр” худалдааны төв орчмын босоо ханыг засварлаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц 60 хувьтай үргэлжилж байгаа юм.

| Жаргалантын аманд 1 км үерийн хамгаалалтын байгууламжийн барилга угсралтын ажлыг эхлүүлжээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55