"Парис 2024" зуны олимпын наадам үргэлжилж байна. Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ М.Энхжаргал эхний даваанд Италийн тамирчин Сирин Чаарабиг 5:0 оноогоор илт хожин анхны ялалтаа байгуулж шөвгийн 16-д шалгарсан.
Тэрбээр өнөөдөр олимпын чансааны 6-д бичигдэж буй Румын улсын тамирчин Ленута Лакрамиоаратай тулалдана. Өдгөө 30 настай Рум улсын тамирчин нь 2024 оны Европын Боксын Холбооны 14 дэх удаагийн АШТ-ий 54кг-ын жингийн аварга, 2022 оны ДАШТ-ий мөнгөн медаль авч байсан тамирчин юм.
М. Энхжаргал нь энэ даваанд ялбал дараагийн тулаанд Австралийн тамирчин Тиана Ечегарай болон 2022 оны ДАШТ-ий алтан медальт Туркийн Хатич Акбаш нарын хожсонтой нь тулалдана.
| Өнөөдөр М.Энхжаргал олимпын чансааны 6-д бичигдэж буй Румын тамирчинтай тулалдана |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17