"Парис 2024" олимпын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат, "Сүлд" спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр нар өрсөлдөх билээ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эхний даваанд Косовогийн шигшээ багийн тугч, олимпын аварга (2020), ДАШТ-ий хүрэл медальт Нора Гяковатай учраа таарсан юм.
Улмаар Н.Гякова гурван торгуулиар хасагдсанаар Л.Энхрийлэн эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр дараагийн даваанд Германы Полин Старктай барилдахаар боллоо.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр эхний даваанд ДАШТ-ий алтан медальтай Швейцарын Нилс Стамптай хүч үзэх юм.
| Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд МУГТ Л.Энхрийлэн Косовогийн тамирчин Нора Гяховаг ялж шөвгийн 16-д шалгарлаа. |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17