Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу энэ оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 07 дугаар сарын 26-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.318, мөрдөн байцаалтын 2.853 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 371 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 129, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 149, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 9, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 59, бусад 6 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 45.881 зөрчилд 45.508 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 197 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 45 баривчилж, эрх хасаж, 318 иргэнийг торгож, эрх хасаж, 1 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 44.947 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 45.881 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 44.865 шийдвэрлэж, шүүхээр 643 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 1695, Танхайрах 146, Хүний биед халдах 321, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 245, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 42.511, бусад 963 зөрчил байна.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 31, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 73, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 62, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 2, шүүхээс даалгасан хүн 67, зөрчил үйлдсэн этгээд 16 олж тогтоосон.
Шийдвэрлэсэн онцлог хэргээс дурдвал:
Нэр бүхий иргэн нь энэ оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон барилгын баруун талд байрлах авто зогсоол дээр Оросын Холбооны Улсад цэргийн зориулалттай үйлдвэрлэгдсэн 9*18 мм-ын голчтой, их бие болон замагийн 204420**** дугаартай байлдааны зориулалттай гол төмөр гар аргаар суурилуулсан галт зэвсгийг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдан борлуулахыг завдсан гэх хэрэгт иргэн Н.Б-г энэ оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 07 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Энэ оны 06 дугаар сарын 26-ны өдөр Амьтны тухай хуулийн хавсралтаар нэн ховор амьтны жагсаалтад багтсан Борцгор хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, “Х”-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Хүүхдийн эрхийг зөрчсөн 61 иргэнд 18.030.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 146 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлэв.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
| Өнгөрсөн долоо хоногт 34.318 хэрэгт хэрэг бүртгэлтийн, 2.853 хэрэгт мөрдөн байцаалтын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 371 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ |
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
2026-01-14 12:08:36
МУГЖ Б.Сарантуяа тасралтгүй 40 жил дуулсан ойн тоглолтоо Төв цэнгэлдэхэд хийнэ
2026-01-14 14:14:04
2026-01-14 13:10:11
Дархад түмэн дагшин газраа "өмгөөлсөн" тул "Маанарын соёл" Хүнхэр тайгад болно
2026-01-14 12:59:06
Маргаашаас хүйтрэх тул малаа бэлчээрлүүлэхгүй тэжээхийг зөвлөлөө
2026-01-14 12:18:23
2026-01-14 12:08:36
2026-01-14 11:26:47
Г.Золжаргал: Нийгмийг усанд оруулж, хувцсыг нь сольж болдог бол бушуу тэгэхсэн
2026-01-14 11:20:25
Он гарсаар мөс цөмөрч, дөрвөн машин живжээ
2026-01-14 11:13:54
Есөн аймгийн 36 сум цагаан зудтай байна
2026-01-14 10:25:02
Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төвийн барилга ашиглалтад орлоо
2026-01-14 10:20:35
Дархан-Уул аймаг "Бурхантай толгой"-гоо хагас тэрбумаар тохижуулна
2026-01-14 10:15:30
2026-01-14 10:08:14
2026-01-14 09:52:24
2026-01-14 09:43:31
Mорь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу
2026-01-14 08:08:33
Энэ онд нийслэлд 30 сургууль, 14 цэцэрлэгийг шинээр барина
2026-01-13 17:58:36
2026-01-13 17:26:16
2026 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 71 машин техникээр парк шинэчилнэ
2026-01-13 17:24:06
2026-01-13 17:04:26
2026-01-13 14:36:16
Түрээсэлсэн Ланд-200 машинаа хөдөө аваачиж заржээ
2026-01-13 14:17:27
2026-01-13 14:12:56
2026-01-13 13:02:48
2026-01-13 11:47:48
Хахууль өгсөн, авсан хоёуланд нь хорих ял оноолоо
2026-01-13 11:46:31
2026-01-13 10:45:47
Сэрэмжлүүлэг: Та байр захиалах гэж байгаа бол дараах зүйлсийг заавал нягтлаарай
2026-01-13 10:30:00
Иран: АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа ч "дайнд бэлэн"
2026-01-13 10:22:14
Маргаашаас эхэлж хүйтэрнэ
2026-01-13 10:14:21
Ц.Дагвадоржийг хоёр эмэгтэйн амь хөнөөснөөс гадна залилах, заналхийлэх зэрэг 5 зүйлээр яллана
2026-01-13 10:09:06
Аутизм, сэтгэл түгшилт, донтолтыг тэвчих морин засал хийнэ
2026-01-13 09:50:03
2026-01-13 09:48:31
"Манай улсад болж байгаа салбар нэг ч алга" хэмээн төрийн түшээ ч хэллээ
2026-01-13 09:30:51
Хурдан удмын долоон адууныхаа арьс, толгойг олжээ
2026-01-13 09:29:31
Үс засуулвал нүд бүрэлзэн улцайна
2026-01-13 08:02:07