Монгол өв соёл, түүх, уламжлал, ёс заншлаа олон улсад танилцуулах зорилготой “Mongolia House” хотхон өргөөний нээлт зуны XXXIII Олимп болж буй Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд болов.
МҮОХ-ноос санаачилсан “Mongolia House” төслийн хотхон олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчуудад нээлттэй байгааг мэдээллээ. Эх орноо сурталчлах энэхүү эрхийг олимпод оролцож буй орнуудаас 15 улсад олгосноос Ази тивээс БНСУ, Япон зэрэг 4 орон багтсаны нэг нь Монгол Улс болж ийнхүү гадаад дахь сурталчилгаагаа хийж байна. “Mongolia House” хотхон үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн худалдаа, идээ ундааны дээжээр эх орноо сурталчлан таниулж байна.
| Монгол өв соёлыг харуулах “Mongolia House”-ыг Парис хотын Ла Виллет цэцэрлэгт хүрээлэнд босгожээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55