Хүн төрөлхтний эв нэгдэл болсон “Парис 2024” зуны 33 дахь удаагийн Олимпын наадам өнөөдөр буюу долдугаар сарын 26-с 27-нд шилжих шөнө нээлтээ хийх гэж байна.
Энэ жилийн нээлт дэлхийн түүхэнд анх удаагаа төв цэнгэлдэх дотор бус гадаа, тэр тусмаа үзэсгэлэнт Сена мөрний эрэг дээр задгай болох юм. Олимпын нээлтийг 300 мянган үзэгч дэргэдээс нь үнэгүй үзэх ба, хот даяар 80 том дэлгэц байршуулан нээлтийг шууд дамжуулах гэж байна. Харин дэлхий даяар 1,5 тэрбум хүн олимпын нээлтийг шууд үзэх эхний тооцоолол гарчээ.
Өмнөх олимпын нээлтүүд цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаад тамирчид, төлөөлөгчид тус бүр Сена мөрөн дээр болох парадад завьтай оролцох ажээ. Эдгээр завиуд телевиз болон онлайн үзэгчдэд тамирчдыг ойроос харах боломж олгосон камертай байх юм байна. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.
| Дэлхийн түүхэнд анх удаа олимпын наадам цэнгэлдэхийн гадаа нээлтээ хийнэ |
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35