УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өнөөдөр /2024.07.26/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Бактыбек Асанкалиевич Бекболотов Батлан хамгаалахын сайдтай биечлэн уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол Улсын Зэвсэгт хүчний олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах, энэ чиглэлд цаашид хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа уламжиллаа. Түүнчлэн Монгол Улсын энхийг сахиулагчдын бэлтгэл сургуулалт өндөр түвшинд хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж байгааг тэрбээр онцоллоо.
Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалахын сайд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй санал солилцож, талууд хамтран ажиллахаа илэрхийллээ.






Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам
| БНКУ-ын Батлан хамгаалахын сайд манай улсын энхийг сахиулах ажиллагаанд хуримтлуулсан туршлагаас суралцах хүсэлтэйгээ илэрхийллээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55