"Парис 2024" зуны олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа өчигдөр /2024.07.25/ болж өндөрлөлөө.
Уг тэмцээнд Монгол Улсын тамирчин Азийн аварга, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54-р байрт жагссан байна. Урьдчилсан харваанд өрсөлдсөн 64 тамирчин нийт оноогоороо жагсаж, 1-64 байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Цаашид хасагдах журмаар явах буюу дараагийн шатанд 32 тамирчин тунаж, өрсөлдөнө.
Харин Б.Отгонболдын увьд хасагдах шатанд чансаа тогтоох харваанд 11-р байрт эрэмбэлэгдсэн Мексикийн тамирчин Матиас Грандетэй халз цэц мэргэнээ сорихоор боллоо. Матиас Гранде нь 20 настай, дэлхийн чансааны 17-р байрт эрэмбэтэй тамирчин юм.
| ОЛИМП 2024: ОУХМ Б.Отгонболд байт харвааны төрөлд 54-р байрт эрэмбэлэгдлээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17