Халамжийн төв болон асрах газруудын хүүхдүүд оролцсон 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн “Степпе Арена”-гийн гаднах талбайд боллоо.
“Б.Билгүүнзул” сангаас санаачилсан уг тэмцээнд хүүхэд хамгаалал, хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хүүхдүүд оролцлоо. Тэмцээн 13-15, 16-18 насны ангиллаар болж, “Б.Билгүүнзул” сан, Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, “Баясгалан” болон “Гүнж” төв, “Хөгжлийн хэлхээ”, “Толгойт хорооллын нутгийн хөгжил” зэрэг 6 байгууллагын 13 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
13-15 насны эрэгтэй ангилалд “Гүнж” төв, эмэгтэй ангилалд Кристина Ноблийн Хүүхдийн сангийн “Нархан” хотхон, 16-18 насны эрэгтэй ангилалд “Баясгалан”, эмэгтэй ангилалд “Гүнж” төвийн баг тэргүүлж, аваргаллаа.
“Б.Билгүүнзул” сан тус төрлийн тэмцээнийг 2023 онд төвийнхөө хүүхдүүд дунд анх зохион байгуулсан бол энэ оноос эхлэн жил бүр уламжлал болгон Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн хүүхэд залуусыг хамруулах боллоо. Ирэх оноос уг тэмцээнд оролцож буй төвүүдийн шилдэг тамирчдыг өсвөр насны лигт оруулахаар бэлтгэх болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн Д.Оюунцэцэг мэдээлэв.
| Халамжийн төвийн хүүхдүүдийг өсвөр насны лигт бэлтгэхээр болсныг “Б.Билгүүнзул” сангийн тэргүүн мэдээллээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35