"Орон нутгийн замд согтуу хүн машин жолоодож явна" гэсэн тайлбартай, сэрэмжлүүлэг бичлэг цахим сүлжээнд тавигдсан. Улмаар тус мэдээллийн дагуу ТЦА-наас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Тодруулбал, 2024 оны долдугаар сарын 23-ны өдөр нэр бүхий иргэний цахим хаягаас "Toyota Harrier" загварын машиныг согтуу хүн жолоодож явна. Та бүхэн болгоомжтой яваарай. Иймэрхүү хүмүүстэй тааралдаж байна шүү" гэсэн тайлбар бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 52 настай иргэнийг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулахад тухайн иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Зөрчлийг харьяаллын дагуу шилжүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахтай тааралдсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, зөрчлийг таслан зогсооход хамтран ажиллахыг зөвлөж байна.
Д.Оюунэрдэнэ
| Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй 52 настай иргэнийг саатуулан, шалгаж байна |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35