Олон улсын математикийн 65 дугаар, биологийн 35 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт үзүүлсэн багш, сурагчдыг Боловсролын сайд хүлээн авч уулзсан байна.
Уулзалтын үеэр "Биологийн олимпиад хамгийн төвөгтэй, хүнд байдаг" талаар багш, дасгалжуулагч нар ярьжээ.
Хими, физик, математикийн өндөр суурьтай хүүхдүүд биологийн олон улсын олимпиадад шалгарч амжилт үзүүлдэг. Улсын олимпиадын даалгаврыг олон улсын жишигт нийцүүлж, сурагчдын онолын мэдлэгийг ахиулахад анхаарч, улсын олимпиадын зохион байгуулалтад шинэ арга, технологи нэвтрүүлж ажилласнаар сайн үр дүнгүүд гарч байгааг дурдав.

Сүүлийн долоон жилийн хугацаанд Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 6 алт, 10 мөнгө, 21 хүрэл, гурван тусгай байр эзэлсэн байна. Энэ хугацаанд оролцсон 42 сурагчаас 40 сурагч нь медальт болон шагналт байрт шалгарсан бол олон улсын биологийн олимпиадаас 1 мөнгө, 10 хүрэл медаль хүртэж, нэг тусгай байрыг эзэлсэн амжилт гаргажээ.
Боловсролын сайд П.Наранбаяр "Та бүхний мөрөөдөлд хязгаар үгүй гэдэгт итгэж байна. Олимпиадад амжилт үзүүлэх нэг зүйл. Математикийн шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухааны хөгжлийн талаар бодож, өөрийн хувь нэмрийг оруулаарай гэж хүсье. Та бүхнээр бахархаж байна. Дэлхийн томоохон их сургуулиуд та бүхнийг урих нь дамжиггүй" гэв.
Монгол Улс олон улсын математикийн олимпиадыг 2029 онд эх орондоо зохион байгуулах бол олон улсын биологийн олимпиадыг манай улсад зохион байгуулах санал тавьсан байна.
Эх сурвалж: БШУЯ
| П.Наранбаяр: Дэлхийн томоохон их сургуулиуд та бүхнийг урих нь дамжиггүй |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35