Хөвсгөл нуурын эрэг дээр 16 хүн амарч байснаас гурван иргэн сэлэх гэж ороод живсэн тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 24-ний 14:37 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид 20 км туулан 14:59 цагт очиход иргэн 24-45 настай гурван эрэгтэй Хөвсгөл нууранд живж нас барсан барсан байжээ. Иргэдийн цогцсыг дөрвөн метрийн гүнээс гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Иймд иргэд та бүхэн гол мөрний ойролцоо амарч зугаалахдаа болзошгүй аюулаас сэргийлнэ үү.
Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байна. 2024 он гарсаар долдугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 89 нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 42 суманд нийт 89 усны осол бүртгэгдэж, 74 иргэн (том хүн 60, хүүхэд 14) осолдож амь насаа алдсан. Онцгой байдлын алба хаагчид 16 хүн (том хүн 9, хүүхэд 7)-ний амь насыг авран хамгаалжээ.
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хөвсгөл нууранд гурван иргэн живж, амиа алджээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35