Туул голд осолдсон 21 настай эрэгтэй хүний цогцсыг 5 хоногийн дараа олжээ
Төв аймгийн Лүн сум Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт Хуучин модон гүүр гэдэг газарт гэр бүлийнхээ хамт амарч явсан иргэн Б Туул голд сэлж байгаад живсэн гэх дуудлага, мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 15:03 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болоод Үндэсний аврах бригадын алба хаагчид завиар гүйцэтгэсэн. Эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 18-ны өдрийн 07:00 цагаас эхлүүлэн, өдрийн 13:26 цагт анх осолдсон газраас 40 километрт Бор хөндийн үзүүр гэдэг газраас голын эрэгт хайргадаж тогтсон иргэн Б /21 эрэгтэй/ цогцсыг олж, тус сумын цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажилласан байна.
| Туул голд осолдсон 21 настай эрэгтэй хүний цогцсыг 5 хоногийн дараа олжээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17