ҮСХ-ны мэдээгээр улсын хилээр орсон гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеийнхээс 80.8 мянга буюу 32.7 хувиар өсжээ.
Манай улсын хилээр 2024 оны эхний хагас жилд 3 071.4 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 953.7 (45.0 хувь) мянгаар нэмэгджээ. Мөн энэ оны эхний хагас жилд 1 547.3 мянган зорчигч улсын хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын:
Улсын хилээр орсон зорчигчдын 1 219.1 (78.8 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 328.2 (21.2 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 407.4 (50.2 хувиар) мянгаар, гадаад улсын иргэд 80.8 (32.7 хувиар) мянгаар тус тус өсөв.
Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 86.3 хувь нь 30 хүртэл хоног, 0.4 хувь нь 60 хоногоос дээш, 1.2 хувь нь 90 хоног хүртэл, 12.1 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна. Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 59.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 35.0 хувь нь Европ, 2.7 хувь нь Америк, 1.5 хувь нь Ойрх Дорнод, 1.1 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын:
Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 245.8 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.9 (8.3 хувь) мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, БНХАУ-ын жуулчид 21.7 (57.8 хувь) мянгаар, БНСУ-ын жуулчид 9.9 (27.5 хувь) мянгаар, Казахстан улсын жуулчид 2.0 (26.4 хувь) мянгаар, Япон улсын жуулчид 0.5 (7.7 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.
| Монголд ирсэн жуулчдын тоо өмнөх оноос 80.8 мянгаар өсжээ |
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55