Улсын арслан Б.Орхонбаяр долоогийн даваанд улсын харцага Г.Ганхуягийг, даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Т.Сайханжаргалыг давснаар наймын даваанд буюу их шөвгийн дөрөвт үлдэж байна.
Улсын начин Х.Хүдэрбулга улсын аварга О.Хангайг долоогийн даваанд өвдөг шороодуулснаар УЛСЫН ЗААН цолын болзол хангалаа. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны их шөвгийн дөрөвт шалгарч байна.
Долоогийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгс улсын начин Э.Ууганбаярыг амлан авч өвдөг шороодууллаа. Ингэснээр Увс аймгийн Давст сумын харьяат улсын аварга П.Бүрэнтөгс их шөвгийн дөрөвт үлдэж байна.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ.
Тус даваанд улсын аварга гурав, улсын арслан нэг, улсын харцага нэг, улсын начин хоёр, аймгийн арслан цолтой нэг бөх барилдана.

| Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар их шөвгийн дөрөвт үлдлээ |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35