17:24 2024/07/12
Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга зургаагийн даваанд аймгийн арслан Л.Энхсаруулыг давж, УЛСЫН ХАРЦАГА цолын болзол хангаж байна.
Түүнчлэн улсын аварга П.Бүрэнтөгс тус даваанд аймгийн арслан М.Амарсанааг өвдөг шороодуулав. Мөн улсын аварга О.Хангай аймгийн арслан Д.Төрболдыг давлаа.
16:58 2024/07/12
Зургаагийн даваанд улсын заан М.Лхагвагэрэл Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн арслан Т.Сайханжаргалд өвдөг шороодов.
Ийнхүү Т.Сайханжаргал улсын харцага цолын болзол хангаж байна.
Түүнчлэн улсын харцага Г.Ганхуяг цолоо батлав. Мөн даян аварга Н.Батсуурь улсын заан Б.Пүрэвсайханыг амлан авсан. Гэвч Б.Пүрэвсайхан бэртлийн улмаас барилдсангүй.
16:44 2024/07/12
Төв аймгийн Баянчандмань сумын харьяат улсын начин Э.Ууганбаяр улсын начин цолын болзол хангасан аймгийн арслан Э.Мөнхжаргалыг өвдөг шороодуулав. Ингэснээр УЛСЫН ХАРЦАГА цолын болзол хангаж байна.
16:34 2024/07/12
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.
Тус даваанд гурван улсын аварга, нэг улсын арслан, хоёр улсын заан, нэг улсын харцага, хоёр улсын начин, долоон аймгийн арслан цолтон барилдана.

| Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын начин Д.Хүдэрбулга УЛСЫН ХАРЦАГА цолын болзол хангалаа |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35