Монгол өв соёлоо хүндлэн дээдэлж, үндэсний дээл хувцсаараа гоён тив тивийн улс орнуудаас зорин ирсэн монгол туургатан улсуудын төлөөлөл, аялагч жуулчид, нийслэл хотын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл нийслэл хотынхоо Төв талбайд хуран чуулж "Дээлтэй Монгол наадам"-даа оролцож, дэлгэр сайхан наадаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон тунхаглаж, Үндэсний их баяр наадмын эхний арга хэмжээ болгож “Дээлтэй Монгол наадам”-ыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд тус наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Улсын хүүхэд залуучуудын театр, МонголынАялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам” 18 дахь удаагаа Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Монгол туургатан улсуудаас тус наадмыг зорин ирэх жуулчдын тоо жил ирэх тусам өргөжиж байгаа бөгөөд энэ жилийн тухайд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн “Хөрөнгө оруулагчдын холбоо” НҮТББ, Баруун үзэмчин хошуу, Ордос аймгийн монголчууд, Монгол туургатны утга зохиол, өв соёлын “Дорнын гэгээ аялгуу” нэгдсэн холбоо, Шинжаан уйгурын өөртөө засах орны Торгууд, Өөлд, Цахар, Хошуут, Захчин, Урианхай, Халх үндэстэн ястнуудын төлөөлөл бүхий Ойрад монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Буриад монголчууд, ОХУ-ын Бүгд найрамдах Халимаг улсын Элстэйн холбоо гэх мэт 200 гаруй гадаад улсын оролцогчид үндэстэн ястныхаа дээл хувцсаар гоён, баярын жагсаалд оролцлоо.
Улс үндэстний түүхийн нэгээхэн хэсэг язгуур соёл, ахуй амьдралын онцлогийг тусган, өөрийн гэсэн өвөрмөц хэв шинжийг бий болгон уламжлагдаж, хөгжиж ирсэн олон үндэстэн ястны хувцас, зүүсгэл, эд хэрэглэлийн агуу соёлыг түгээх нь наадмын зорилго юм.
Мөн Үндэсний дээл хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх соёл, уламжлалынхаа нэгээхэн хэсгийг өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилготой тус наадам 18 жилийн өмнө анх зохион байгуулагдаж байсан бөгөөд өдгөө улс, нийслэлдээ зочид жуулчдыг татах томоохон арга хэмжээ болж хөгжиж байна.
"Дээлтэй Монгол наадам" нь аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй Монгол Улсын онцлох арга хэмжээ юм гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.











| "Дээлтэй Монгол наадам-2024" боллоо |
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Шархад дэд төвийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
2026-08-20 19:13:35
MacBook-тэй төгс хорших дэлгэц: BenQ MA Series Монголд албан ёсоор нээлтээ хийлээ
2026-08-20 18:39:37
МУИС-ийн бакалаврын хөтөлбөр хооронд шилжин суралцах шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо
2026-08-20 10:08:53
Намрын эхэн сарын шинийн 8, бар өдөр
2026-08-20 09:01:39
Аймгийн начин Д.Төгсбаатарын сорьцоос экзоген тестостерон илэрлээ
2026-08-20 08:34:23
ЗГ: “Газрын тосны үйлдвэр”-ийн ажлыг шуурхайлах үүрэг өглөө
2026-08-19 14:41:56
2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” шинээр барина
2026-08-19 14:36:35